2013년 8월 18일 일요일

Тавтай морилно уу!

                       


 Хүндэт зочин танаа!
Манай блогоор зочилсон танд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
Намайг Р.Долгормаа гэдэг. Би Каннам МизМэди эмнэлэгт координатор хийдэг. Энэ блогоороо дамжуулан би манай эмнэлэг болон бусад эмчилгээ үйлчилгээ, Сөүл хотын талаарх та бүхний сонирхсон бүхий л асуултанд хангалттай хариулт өгч байхын төлөө хичээх болно.

  <<Миз Мэди>>(Каннам) эмнэлгийн координатор үнэ төлбөргүй үйлчилнэ. Үүнд:

- Монгол хэлтэй үйлчлүүлэгчид эмнэлэгт хандаж захидал бичих,утсаар ярих  тохиолдолд түүнд хариу өгөх.
- Эмнэлэгт анх хандаж буй өвчтнүүдэд зориулж анкет бэлдэх, анкет бэлдэхийн тулд хувийн тэмдэглэл хөтлөх юмуу эсвэл зарим хувийн мэдээллийг утсаар тодруулах.
- Эмнэлэгт өвчтнийг урих урилгыг зохицуулах, визэнд орох болон онгоцны билетний хөнгөлөлт авахад шаардагдах материал, урилга явуулах.
- өвчтнийг солонгост ирэхийн өмнө онгоцны буудал дээр тосох унаа бэлдэх болон орон байрны асуудлыг урьдчилан зохицуулж мөн эмчид үзүүлэх цаг урьдчилан авах.
-  өвчтнийг онгоцны буудал дээр хүлээн авах хүн явуулах, орон байрны асуудлыг зохицуулах, мөн өвчтөнтэй холбоо барих гар утсаар хангах.
- Өвчтний Монголоос авчирсан шаардлагатай зарим шинжилгээний хариунуудыг өвчтний эмчилгээний картанд нэгтгэх.
- Өвчтнийг эмчийн үзлэгт хамрагдуулах. эмнэлгийн урилга бэлдэн  үйлчлүүлэгчдийн ирж очих асуудлыг зохицуулж үйлчлэх.
- эмнэлгээс өвчтнийг хүлээн авах тогтоосон цаг журмын дагуу анхны үзлэг эмчилгээ болон давтан эмчилгээнд өвчтнийг бүртгэж авах. Хоёр эмч дээр бүртгэлтэй, цаг авсан тохиолдолд цагийг зохицуулах.
- эмчид үзүүлэх, ямар нэг шинжилгээ өгөх болон мэс ажилбар хийлгэх, аптек явах зэрэгт өвчтөнтэй цуг байж үйлчлэх.
-  өвчтөн эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд болон IVF- үр шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдсны дараах эмч эмчлүүлэгч хоёрын хоорондын холбоог зохицуулах, хоорондын бүх мэдээллийг харилцан дамжуулах.
- Өвчтнийг МизМэди эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд бүх таатай нөхцөл бололцоогоор хангах.






                    Каннам МизМэди эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг
                    монгол координатор Р. Долгормаа
                                    mizlove@mizmedi.com    
                                    rdolgormaa@yahoo.com
                                    heyoung_lee@yahoo.com /open messenger/
                                   Skype address:  lee.heyoung2
                                 Монголоос холбоо барих дугаар:
                                 Монгол дугаар: 7676-9550
                                 Солонгос дугаар: 010-2717-9550

                       

    Манай хаяг: 서울시 강남구 대치동 1021-4
                        1021-4 Daechi-dong, Gangnam-gu,Seoul, Korea
                        Gangnam MizMedi Women's Hospital

    Метро :  Shariin shugam Hanti station 3garts- aar garaad duriin avtobusand
                  suugaad neg buudal yavaad emnelgiin uuden deer buuna.

                 3-r shugam Daechi station 2 garts -aar garan zuun garaa dagan
                 7minut orchim alhana

                 분단선 한티역 3번 출구 도보로 6분
                 3호선 대치역 2번 출구 도보로 8분